
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллого улс орон даяар амжилттай зохион байгуулагдаж, төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжиж дууслаа.
Энэхүү чухал ажилд идэвхтэй оролцож, тооллогод хамрагдан өөрийн болон өрхийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд баталгаажуулсан Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Таны өгсөн бодит мэдээлэл нь улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн суурь мэдээлэл болж, цаашдын шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр оруулах болно.